Монгол Дагуурын хээрийн экобvс нутаг

Монголын Дорнодын тал нутаг
© WWF Mongolia/B. Gankhuyag
© WWF Mongolia/B. Gankhuyag
Монголын нутаг дахь Дагуурын ойт хээр Хэнтийн нуруунаас зvvн тийш Онон, Балж голын савын нам уулархаг газраар тархах бєгєєд шинэс, нарс, хусан ой зєвхєн уулын ар хажуугаар ургаад зогсохгvй голын хєндий дагуух элсэн хєрстэй газраар дан нарсан ой нэлээд бий. Ойтой газраар ойн бараан хєрс тогтворждог бол уулын євєр хажуу, уулс хоорондын налуу хєндий, голын єндєр дэнжээр хар шороон хєрс голлож тархана. Тvvнчлэн ам хєндийн тєв хэсэг, харьцангуй нам газраар нугын ба нуга-намгийн хєрстэй. Энд ойн хил зах руугаа тэлж ойн ургамалшил хээр рvv тvрж ургах явдал цєєнгvй vзэгдэнэ. Монгол орны бусад нутгийг бодвол энд арай чийглэг, жилд дунджаар 350-450 мм хур тунадас унадаг онцлогтой. <дэлгэрэнгvй>
